Гар урлалын бүтээлийг нь худалдсан тохиолдолд орлогын 50 хувийг бүтээл урласан хүүхдийн хадгаламжид хийдэг

“Их Хотын хямдрал 2021” үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажиллаж, “Өнөр бүл” хүүхдийн төв, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”, “Вербист” төв, “Манай гэр бүл” төв зэрэг нийслэлийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүд оролцлоо.

Тухайлбал, хүүхдүүдийн урласан арьсан урлал, эсгий, даавуун болон модон урлал, уран зураг, наамал, шүрэн сүлжмэл, сийлбэр, хайчилбар, олсон урлал гэх мэт олон төрлийн бүтээлээр оролцсон юм.

Гар урлалын бүтээлийг худалдан борлуулсан тохиолдолд орлогынх нь  50 хувийг бүтээл урласан хүүхдийн хадгаламжийн дансанд хадгалж, үлдсэн 50 хувийг дараагийн бүтээл хийх материалыг худалдан авахад зарцуулдаг байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон “Өнөр бүл” хүүхдийн төв 180, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” 69, “Вербист” төв 41, “Манай гэр бүл” төв 26 хүүхэдтэй. Тус асрамж, халамжийн төвүүд хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, бие даах чадварыг эзэмшүүлэх, амьдрах ухаанд суралцуулах зорилгоор талх, нарийн боов, үсчин, оёдол, гар зураг, чимэглэх урлалын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …