Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2021 оны 10 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.

2021 оны 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.