Үсийг бат бөх, хурдан, урт ургуулах 4 энгийн алхам

Гэртээ байхдаа үсээ хайхралгүй орхидог бодохлоор таны үс ургахгүй байгаа байж мэдэх юм. Тиймээс бид танд үсийг хурдан ургуулахад туслах 4 хялбар алхмыг хэлж өгье.

Дараах үс ургуулах зөвлөгөөг бид мэргэжлийн үсний стилист, үсчдээс асуун  боловсруулсан юм. Эдгээрээс зөвхөн ганцыг нь, хүсвэл бүгдийг нь, хэрэгжүүлээд үсээ нэг мэдэхэд л хэдэн сантиметр ургачихсан байхыг анзаараарай.

Хуйхныхаа асуудалд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх

Эрүүл үс угаасаа эхлэлтэй учир хуйхыг анхааралдаа авахгүй байж болохгүй. Үсээ ургуулах нь таны эн тэргүүний зорилго бол мэргэжлийн трихологичтой (үс уналт ба хэвийн бус байдал, өвчнийг оношилдог үс ба хуйхны судлаач эмч) уулзаж зөвлөгөө авсан нь дээр. Трихологич эмч зөвхөн таны хуйхны асуудалд тохирсон бүтээгдэхүүн, ууж хэрэглэх эм, витамин, үс ургахад саад болж буй бөглөрлийг арилгаж, хуйхны цусны эргэлтийг сайжруулах массаж, техник хосолсон эмчилгээний төлөвлөгөө гаргаж өгдөг. Гэртээ өөрөө хамгийн энгийнээр хуйхандаа анхаарч болох арга бол долоо хоногт 2 удаа хуйх гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэх юм.

Улирал тутам үсчин орох

Бүсэлхий давсан гүнжийнх мэт урт үсээ эрүүл гоё харагдуулахын тулд улирал тутам үсчин орж, чадварлаг үсчнээр үснийхээ салааг түүлгэж байх нь маш чухал. Үсийг богиносголтгүйгээр зөвхөн салааг нь л түүж, уртыг нь хадгалах чадвартай үсчинг олж сонгоорой. Ийм чадвартай үсчид үсийг жаахан тайраад болчихгүй, уртыг нь хэвээр хадгалж, сарвайсан, гэмтэлтэй үзүүрийг тайрч, үсийг эрүүл, сөрвийгөөгүй, жигд урттай харагдуулж чадна. Магадгүй та ийм мундаг үсчин хараахан олоогүй байгаа бол үсчин/стилист Баяржаргал дээр очоод нэг үзээрэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл

Comments are closed.