Салфеткан маскны тухай 5 баримт

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс хамгийн түгээмэл нь салфеткан маскууд юм. 

Сүүлийн үед масктай холбоотой, тэр дундаа салфеткан масктай холбоотой буруу  ташаа мэдээллүүд маш их байдаг болж. Бид тэдгээр худал мэдээллүүдэд няцаалт өгөх салфеткан маскны тухай 5 үнэн  баримтыг бүсгүйчүүддээ хүргэж байна.

Ташаа ойлголт N1. Салфеткан маскыг өдөр бүр хэрэглэж болохгүй

Өдөр бүр салфеткан маск хэрэглэх нь арьсанд сөрөг үр нөлөөтэй гэдэгт ихэнх эмэгтэйчүүд итгэдэг. Гэсэн хэдий боловч, энэ нь үнэн гэхээсээ  илүүтэйгээр цуу яриа юм. Та ямар арьстай эсэх, мөн маскны чанараас л шалтгаална. Чанарын хувьд асуудалтай маскыг өдөр бүр нүүрэндээ тавиад байвал юу болох уу???

Мөн түүнчлэн арьс судлалын мэргэжилтнүүд та тослог арьстай бол өөрөөр хэлбэл батга гарамтгай арьстай бол өдөр бүр хэрэглэхээс зайлсхий гэж зөвлөдөг.

Тослог арьстай бүсгүйчүүдийн хувьд 7 хоногт 1-2 удаа чийгшүүлэх үйлчилгээтэй салфеткан маск тавих нь аюулгүй бөгөөд үр дүнтэй. Ингэснээр үхэжсэн арьс хуримтлагдахаас сэргийлнэ. Харин та хуурай болон холимог арьстай бол өдөр бүр ийм төрлийн маск хэрэглэхэд ямар ч асуудалгүй. Чийгшүүлэх маскыг 7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл арьсыг чийгээр хангаж цайруулна.   

Ташаа ойлголт N2. Маскыг хэр удаан тавина төдий чинээ сайн.

Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд салфеткан маск арьс арчилгааных нь нэг шат байдаг. Арьсаа сайхан гөлгөр толигор харагдуулж сэргээхийн тул 20 минут, заримдаа бүр 50 минут ч хүртэл байлгадаг. Энэ нь цагийн гарз төдийгүй 20, 30 минутаас хэтэрвэл арьсанд тань муу үр дагавартай. Салфеткан масканд шингээсэн байдаг эссэнц, тэжээл зэргийг арьсанд бүрэн шингээхэд ердөө л 10-20 минут хангалттай байдаг байна. Тийм учраас л богинохон хугацаанд арьс чийгтэй толигор харагддаг байна. Харин 20-30 минут илүү тавихад арьсанд шингээсэн чийг тэжээлээ маск маань өөртөө буцаагаад шингээгээд авчихдаг байна.  

Ташаа ойлголт N3. Хуулдаг маск?, Cалфеткан маск?, Xамгийн шилдэг нь.

Салфеткан маскууд хэрэглэхэд эвтэйхэн бас амар, тйимээс ч дэлхий  даяар гоо сайхны их түгээмэл хэрэгслүүр болж ирсэн. Богино хугацаанд агшин зуурын үр дүнг өгдөг болохоор хэрэглэгчид ч дуртай байдаг. Харин хуулдаг төрлийн маскууд бол гүн цэвэрлэгээнд зориулагдсан байдаг. Харин угаадаг маскнууд нь хуулдаг маскуудыг бодвол илүү аюулгүй. Нүүрэндээ бүхэлд нь, эсвэл асуудалтай хэсэгтээ л түрхээд угаана. Нэг төвөгтэй тал нь заавал ус хэрэгтэй мөн цаг нэлээд орно.

Ташаа ойлголт N4. Шүршүүр болон халуун ваннa-д орохдоо маск хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Шүршүүр болон халуун ваннa-д орохдоо маск тавина гэдэг нь хамгийн бүтэшгүй муу санаа юм. Хэрэв салфеткан маск хэрэглэвэл арьсанд чинь уc хүрээд хэзээ ч наалдахгүй. Ямар ч үр дүн үзүүлэхгүй. Хамгийн зөв үе бол шөнийн цаг. Арьсны мэргэжилтнүүд “aлтан цаг” гэж нэрлэдэг, яагаад гэвэл арьсны эсүүд шөнийн цагаар илүү идэвхтэй, юм хүлээж авахдаа сайн байдаг байна. Шөнийн цагаар маск хэрэглэвэл үр дүн нь бүр илүү гэж үздэг.

Ташаа ойлголт N5. Маск тавьснаар арьс арчилгааны олон шатлалуудыг алгасч болно.  

Салфеткан маскууд болон бусад төрлийн маскуудын үр дүн гайхалтай сайн боловч арьс арчилгааны тань бусад бүтээгдэхүүнүүдийг хэзээ ч орлож чадахгүй. Бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд хажуугаар нь бусад төрлийн бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглэснээр үр дүнг нь үзэх болно. Маскаа хэрэглэсний дараа заавал чийгшүүлэгч тос хэрэглээрэй гэж зөвлөх байна. 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …