Чийгшил дутагдсан арьсыг арчлах ТАВАН зөвлөгөө

Чийгээ алдсан, таталдсан мэдрэмжийг зогсоож булбарай зөөлөн арьсаа буцааж авчирмаар байна уу? Тэгвэл дараах мэдээлэл танд тун хэрэгтэй байх болно. Арьс хуурайших нь их хотын уур амьсгал, зуны халуун нар, ширүүн салхитай нүүр тулсны дараа биед гардаг түгээмэл үзэгдэл юм. Бид юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

ХЭТ ИХ УСАН ЦЭВЭРЛЭГЭЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ

 Халуун шүршүүрт орох нь тайвшруулах тустай ч хэт ихэдвэл эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлж болно. Уур болон халуун ус нь арьсны байгалийн хамгаалагч давхаргыг үгүй хийдэгт бүх учир байгаа юм. Тиймээс усны температураа аль болох бүлээн байлгаж, орох давтамжаа багасгаарай. Сонирхуулахад, арьс судлалын эмч нар шүршүүрт орохдоо 10 минутаас хэтрэхгүй байхыг зөвлөдөг.

Мөн ямар ч үед арьсныхаа ус, тослогийг тэнцвэржүүлэх нь эрүүл арьстай байхын нууц юм. Та хэт их цэвэрлээд, эсвэл огт цэвэрлэхгүй байгаа юм биш биз?

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОРЦ, НАЙРЛАГА

Хэтэрхий гоё, хурц үнэртэй нүүрний бүтээгдэхүүн нь арьсанд сөрөг нөлөөтэй байж болно. Тэгэхээр хэрэглэх гэж буй бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг сайтар шалгаж таны арьсанд харшлах зүйл байгаа эсэхэд тун их анхаараарай. Мөн нүүр цэвэрлэгчийн хувьд спирт огт агуулаагүй байх хэрэгтэй. Хүн бүрийн арьсны онцлог өөр учраас юун түрүүнд арьсныхаа бүтцийг мэдэж, тохирсон бүтээгдэхүүнээ худалдан авахыг зөвлөж байна.

ЦАГ АГААРТ АНХААРЛАА ХАНДУУЛААРАЙ

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд аль ч цаг үед арьсаа хамгаалах нь бидний хувьд маш чухал үүрэг. Улирал харгалзахгүй нарны тос түрхэхээ хэзээ ч битгий мартаарай. Бидэн дунд зөвхөн зун л нарны тос түрхдэг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл нарнаас ялгарах хэт ягаан туяа зөвхөн зуны улиралд л хамааралтай гэж үү? Нарны тос ганцхан нарнаас бус бидний эргэн тойронд өдөр бүр ялгарч буй хорт туяа, хийнээс хамгаалдаг юм шүү!

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …