Европын Кино Наадам цахимаар зохион байгуулагдана

Европын кино наадам 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулдаг энэхүү кино наадам нь та бүхнийг Европын кино ертөнцөөр 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд аялуулах болно.

Наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулах бөгөөд www.festivalscope.com цахим хуудаснаас 2021 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн үзэх боломжтой.

Эдгээр бүтээлүүдээс 13 киног монгол дуу оруулалттай, 3 киног монгол хадмал орчуулгатай, 9 киног англи хадмал орчуулгатайгаар хүлээн авч үзээрэй.

Үзэгчид энэхүү кино урлагийн бүтээлүүдээр дамжуулан залуу нас ба төлөвшилт, өнгөрсөн ба орчин цаг, гэр бүлийн үнэ цэнэ, ганцаардал, итгэл найдвар зэргийг мэдрэх болно.

Энэхүү наадам нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Европын шилдэг кино бүтээлүүдээр дамжуулан Европын соёлын онцлог, олон ургалч байдал, үнэт зүйлсийг харуулахыг зорьдог юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төлөөлөгчийн газрын вэб хуудас europa.eu/delegations/mongolia болон олон нийтийн мэдээллийн сувгуудаар зочлон үзнэ үү:

www.facebook.com/EUinMongolia,

twitter.com/EUinMongolia,

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …