Шатар сонирхогчдын ДАШТ-д УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан тэргүүтэй таван тамирчин оролцож байна

Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Аравдугаар сарын 16-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Грек Улсын Родес хотноо зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцож байна.
Тэмцээний 1,700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.Содбилэгт, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, 2,000 хүртэлх ангилалд ДШХ-ны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчид М.Мандухай болон Б.Тэнүүнболд, 2,300 хүртэлх ангилалд 2019 оны сонирхогчдын Дэлхийн Аварга, ФИДЕ мастер Б.Халиун нар тус, тус оролцож байна.
Энэ жилийн сонирхогчдын ДАШТ-д ОХУ, БНЭУ тэргүүтэй нийт 30 гаруй улс тамирчдаа илгээсэн байна.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …