Монголын Балетын үндэсний IV уралдааны бүртгэл эхэллээ

Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулдаг “Монголын Балетын үндэсний IV уралдаан”-ы бүртгэл энэ сарын 15-наас эхэллээ. 

Тус уралдаан нь сонгодог урлагийг сонирхон хичээллэдэг монгол хүүхэд, багачуудын балетаар хичээллэх хүсэл эрмэлзлийг урамшуулах, хөгжин дэвших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж, сургалтын байгууллагуудын холбоо харилцааг дэмжих үндсэн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж ирсэн “Монголын балетын хөгжил сан”-гийн нэр хүндтэй төслийн нэг юм. 

Энэ удаагийн уралдааныг цахимаар явуулах ба цахим уралдааны цаг, товыг нээлттэй зарлаж, үе шат бүрийн оноог даруй танилцуулах, хүүхэд, залуусыг дараа дараагийн уралдаанд бэлтгэж, туршлага болгох үүднээс Олон улсын тэмцээн уралдааны стандартыг баримтлах зэргээр уралдааныг шинэ шатанд гаргахаар Зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажлыг хангажээ. 

Монгол болон гадаадын балетын туршлага бүхий олон улсын томоохон байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шүүгчид балетын уралдааныг шүүн тунгаах юм. 

Түүнчлэн багшийн ур чадвар болон сургалтын байгууллагуудын зохион байгуулалтыг тусгайлан урамшуулах шагналын сан бүрдүүлсэн бол орон нутаг дахь балетаар хичээллэж буй хүүхэд, залуусын оролцоог дэмжиж, урамшуулах зорилгоор “Балетад хайртай” шагналыг шинээр нэмжээ. 

Монголын Балетын үндэсний IV уралдааны бүртгэл аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ныг дуусталх хугацаанд үргэлжилнэ.

Уралдааны удирдамжтай танилцах бол ЭНД дарна уу.
 

ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУД 
 

  • Монгол Улсын Соёлын яам 
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Гадаад харилцааны яам
  • Гадаад харилцааны яам
  • Swiss Cooperation in Mongolia
  • Хаан банк

Холбоо барих утас: 80810808, 77070808

Холбоотой мэдээлэл

Comments are closed.