Оросын боловсролын онлайн үзэсгэлэн энэ сарын 20-26-ны өдрүүдэд болно

ОХУ-ын Засгийн газраас зарладаг бакалавр, магистр, доктор болон зуны сургалтын 600 тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг угтан Оросын боловсролын үзэсгэлэнг жил бүр Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс /РЦНК / зохион байгуулдаг.

 Энэ жилийн боловсролын үзэсгэлэн  2021 оны 10 сарын 20-26-ны өдрүүдэд EXPO.EDURUSSIA.MN хаягаар цахимаар хийгдэх гэж байна.

Үзэсгэлэн нь Засгийн газрын 100хувийн тэтгэлгээр суралцах гэж байгаа залууст ОХУ-ын чансаа өндөр, тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил болон сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгохоос гадна Орост суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг нэг дор олгодогоороо онцлогтой.

Үзэсгэлэнгийн үеэр ЗГ-ын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар Улаанбаатар дахь “Русский дом”-с албан ёсны мэдээлэл, зөвлөгөө өгч бичиг баримтаа зөв бүрдүүлэх, орчуулуулах, https://education-in-russia.com/  сайтад бүртгүүлэх зааварчилгааг өгнө. Мөн их сургуулиудын элсэлтийн зөвлөхүүдтэй монгол хэлээр шууд холбогдох боломжтой.

Түүнчлэн мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд, Оросын сургуулиудын ололт дэвшил, шинэ бүтээл, брэнд бүтээгдэхүүнүүд, IT, дижитал технологи, инженер техник, менежмент маркетинг, бизнес удирдлага, хими технологи чиглэлээр шилдэг экспертүүдийн үнэ төлбөргүй лекц, ярилцлага, сургалтууд, Орост суралцаж буй оюутнуудын “Дорога в Россию-2021” онлайн Форум, Орост төгсөгчдийн “Вместе с альма-матер” онлайн Форум, төгсөгчдийн зөвлөгөө зэрэг үйл ажиллагаанууд хөтөлбөрт тусгагджээ.

✅ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг гэдэг нь:

• Бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын хөтөлбөрүүд

• 5-6 жилийн үнэ төлбөргүй сургалт + сар бүрийн цалин

• 600 гаруй мэргэжил, 500 гаруй их сургуулиас сонгоно

• Орос хэлний мэдлэгийн оноо, ЕЭШ-ийн оноо шаардахгүй

• Банканд мөнгө байршуулахгүй, ажил хийх зөвшөөрөлтэй

• Сургууль, байр – нэгдсэн кампус хотхонд байрлана

✅Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагууд:

Горилогчдын баримт бичгийг шалгах явцад Экспертын комисс нь дараах зүйлийг харгалзан үзэх болно. Үүнд:

1. Боловсролын тухай үнэмлэхийн дундаж оноо

2. Голлох хичээлийн дундаж оноо

3. Нийгмийн ач холбогдол бүхий ололт амжилт, түүний дотор Русский Дом в Улан-Баторе-ийн  арга хэмжээнд оролцсон байдал (спорт, нийгмийн амьдрал, урлагийн уралдаан тэмцээн гэх мэт)

4. Тухайн чиглэлийн олон улсын олимпиад, бага хуралд оролцсон байдал, нийтлэлүүд:

 ✔Хотын түвшинд (магистр ба аспирантуудын хувьд их сургуулиуд)

 ✔Орос Улсад зохион явуулсан олимпиадууд

 ✔Бүх оросын олимпиад

 ✔Бага хуралд илтгэл тавьсан, нийтлэлүүд (диплом эсвэл нийтлэлийн скан хуулбараар баталгаажуулсан байна)

5. Олон улсын ажиллагаанд оролцсон байдал (Ялалт, Бүхнийг хамарсан буюу тотал, Угсаатан зүйн зэрэг диктантууд-цээж бичиг)

Баримт бичгийг дүгнэхдээ  Олимпиадуудын ялагч, шагналт байрны дипломуудыг харгалзаж үзнэ гэдгийг анхаарна уу!

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …