“Харах өнцөг” гэрэл зургийн үзэсгэлэн Хаан Галерейд дэлгэгдлээ

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн уран бүтээлчдийн “Харах өнцөг” гэрэл зургийн үзэсгэлэн Хаан Галерейд дэлгэгдлээ.

Тус үзэсгэлэнд байгалийн гэрэл зургаар дагнан ажиллаж буй Б.Баяр, Д.Октябрь, Г.Ган-Өлзий, С.Нацагдорж, Б.Эрдэнэбулган, Ш.Төмөрсүх, Т.Рэгзэн, Э.Ганбаяр, Ч.Итгэл нарын өөр өөрийн өнгө төрх бүхий 70 орчим бүтээлүүд тавигдаж байгаа юм.

Энэхүү үзэсгэлэнгийнхээ хүрээнд Монголын байгалийн зургуудыг толилуулан , хариуцлагатай аялал жуулчлалыг сурталчилж байгаль орчиндоо ээлтэй хоггүй аялах уриалгыг гаргаж байгаагаараа онцлогтой билээ.

“Харах өнцөг” үзэсгэлэнг Хаан Банк дэмжин ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэн 2021 оны 10 сарын 31-нийг дуустал Хаан Галерейд тавигдах юм.

Үзэсгэлэнгийн хүрээнд эх дэлхийгээ хайрлах, хоггүй цэвэрхэн байгаль ээлтэй аяллыг олон нийтэд сурталчилж байгаа юм.

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг байгуулагдсанаасаа хойш томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсний нэг нь Катарын үндэсний музейд тавигдах Сахар, Катар болон Монгол дахь нүүдэлчдийн соёлын өвийн үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Энэхүү үзэсгэлэн нь 2022 оны 4 дүгээр сард нээлтээ хийх юм.

Мөн Солонгост болж буй олон улсын үзэсгэлэнд нийгэмлэгийн гишүүн Б.Баяр болон Г.Ган-Өлзий нарын бүтээлүүд тавигдаж байгаагаас гадна Дубай хотод болж буй Монгол орныг сурталчлах экспод Б.Баяр, Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган нарын бүтээлүүд тавигдаж улс орноо сурталчилж байна.

Уншигч та бүхэн “Харах өнцөг” үзэсгэлэнд саатаж, мэлмийгээ баясгахыг хүсвэл Хаан Галерейд ирж үзээрэй.

Үзэсгэлэн энэ сарын 31-ныг дуустал дэлгэгдэнэ.

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …