ВИДЕО:БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин вакцины нэмэлт тунд хамрагджээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жун Сок нар эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд өнөө өглөө хамрагдсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Чонг Ва Дэ мэдээлэв.

БНСУ -ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний стратегийн хүрээнд энэ долоо хоногоос эхлэн 60 ба түүнээс дээш насны иргэд болон эмнэлгийн ажилчдыг вакцины нэмэлт тунд хамруулж эхэлсэн байна.

Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар энэхүү удирдамжийн дагуу вакцины гурав дахь тунд хамрагдсан байна. Мүн Жэ Ин энэ оны гурав, дөрөвдүгээр сард “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсэн бөгөөд нэмэлтээр “Pfizer”-ийн вакцин тариулжээ.

Одоогийн байдлаар тус улсын хүн амын 78 орчим хувь нь вакцины эхний тунд, 61.6 хувь нь /31.62 сая хүн/ бүрэн тунд хамрагдаад байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.