Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд дэлхийн стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчныг шинээр бий болгох үүднээс Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж байна.

Дэлхийн жишигт нийцсэн талбайг байгуулахаар зорьж байгаа бөгөөд 0.07 га талбайд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн талбайн хажууд ногоон байгууламж байгуулах юм.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ”Монгол Улсын хувьд багийн спортоор зөвхөн 3х3 төрөлд дэлхийд дээгүүр бичигддэг. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн “Залуучуудаа дэмжье” уриан дор энэхүү талбайг барьж байна. Бид спортоор дамжуулж хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, цаашлаад хүсэл мөрөөдлийг дэмжих болно. Бидний байгуулсан талбайгаас эх орныхоо нэрийг дэлхийд гаргах тамирчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Уг шинээр баригдаж байгаа 3х3 сагсан бөмбөгний талбайн хувьд дэлхийн стандартад нийцсэн хамгийн том, анхны талбай. 2021 ондоо багтаан ашиглалтад оруулна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.