СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр монгол гэр захиалж, 3.6 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ

Фэйсбүүк хаягаар монгол гэр захиалж, үл таних хүний дансанд 3.6 сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Залилсан 20 настай О гэгч этгээдийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоон шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Иймд иргэдийг цахим орчинд баталгаатай аж ахуйн нэгж, байгууллага эсэхийг нягталсны үндсэн дээр худалдан авалт хийхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …