АНУ-ын кино наадамд Монголын хоёр кино шалгарчээ

АНУ-ын Юта мужийн Солт Лайк хотод жил бүр зохион байгуулдаг “Ред рок” олон улсын кино наадамд Монголоос хоёр найруулагчийн бүтээл шалгарчээ. Тодруулбал, “Эмэгтэй”,  “Дурсаж яваарай” бүтээлүүд шалгарч уралдаант хэсэгт нь хүч үзэх гэж байна.

“Дурсаж яваарай” уран сайхны киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан юм. Харин “Эмэгтэй” киног Б.Отгонзориг найруулж, гол дүрд жүжигчин Ч.Ундрал Гавьяат жүжигчин Т.Борхүү нар тоглосон билээ.

Эдгээр дэлгэцийн бүтээлүүд өмнө нь хэд хэдэн олон улсын кино наадмаас шагнал хүртэж, Монголынхоо кино урлагийг сурталчилж яваа юм.

“Ред рок” кино наадам нь 2007 онд Юта мужийн киноны уран бүтээлчдийг дэмжих, мөн гаднын чанартай бүтээлүүдийг хотынхоо иргэдэд хүргэх зорилгоор байгуулагдаад өдгөө олны хүндэтгэлийг хүлээсэн томоохон наадмуудын нэг болсон билээ.

быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.