Та үсээ зөв угаадаг уу?

Эрүүл, өнгөлөг үстэй байхад зөв угаалт чухал нөлөөтэй.

  1. ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧАА ЗӨВ СОНГО. Үсний онцлог шинж чанар бүрт тохирсон маш олон төрлийн шампунь худалдаалагдах болсон. Түүнээс бид өөрт тохирох зөв бүтээгдэхүүнээ сонгох нь чухал.
  2. УСААР ЗАЙЛ. Бид аяга тавгаа угаахын өмнө усаар норгож, бохирыг дэвтээдэг шигээ үсээ ч мөн усаар зайлж, өнгөн хэсгийн бохирыг урсгах нь зөв байдаг.
  3. ҮСНИЙ УГ ХЭСГЭЭСЭЭ УГАА. Үсний уг хэсэг илүү тослог байдаг тул шампуниа түрхсэний дараа хуйхтай ойр хэсгээ зөөлөн үрж угаагаарай. Үзүүр хэсэгт дахин өтгөн шампунь түрхэж үрэх шаардлагагүй, хөөсөөр нь хөнгөн зайлахад хангалттай. Учир нь үзүүр хэсэг тослог багатай, илүү хуурай байдаг тул үрэлтээс гэмтэх магадлал өндөр.
  4. ЗӨӨЛӨН ХАНД. Үсээ угаахдаа маш зөөлөн, илэх хөдөлгөөнөөр, гэмтээлгүй угаана.
  5. АНГИЖРУУЛ. Үснээсээ шампуниа бүрэн арилгаж, усыг нь шавхсаны дараа ангижруулагчаа зөвхөн үзүүр хэсгээрээ түрхээрэй. Учир нь үсний уг хэсэг хангалттай тослог байдаг. Хэрэв та урт үстэй бол үсээ шампуниар угаахын өмнө үзүүр хэсэгтээ ангижруулагч түрхэж, шампунийн нөлөөгөөр гэмтэж, хуурайшихаас нь хамгаалж мөн болох юм шүү.
  6. ХҮЙТЭН УСААР ЗАЙЛ. Ангижруулагчаа хүйтэн эсвэл хүйтэн бүлээвтэр усаар зайлах нь хамгийн тохиромжтой байдаг.

вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …