Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 3-р байранд шалгарч, ХҮРЭЛ цом хүртлээ

“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өчигдөр өндөрлөлөө.

Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнүүд явагдахад манай эрчүүд хоёр хүрэл, эмэгтэйчүүд дөрвөн хүрэл медаль хүртэв. Ингэснээр эрэгтэй баг нийлбэр дүнгээр зургаад, эмэгтэй баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байранд шалгарч, ХҮРЭЛ цомын эзэн боллоо.

Эрчүүдээс 65 кг-д зодоглосон Т.Тулга хүрэл медаль зүүж, дэлхийн медальтны тоог нэгээр нэмсэн. Түүнчлэн олимпын тавдугаар байрын шагналт М.Лхагвагэрэл монгол бөхчүүдээс анх удаа хамгийн хүнд жинд медалийн тавцанд зогссон юм.

Тэгвэл эмэгтэйчүүдээс 20 настай залуу тамирчин Д.Отгонжаргал хамгийн хөнгөн жин 50 кг-д дэлхийгээс анхны медалиа авсан бол 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг мөн л дэлхийн аваргаас анхны медалиа авав.

Түүнчлэн 59 кг-д хүч сорьсон Б.Шоовдор сүүлийн дөрвөн жил дараалан медалийн төлөө барилдаж, гурав дахь хүрэл медалиа авлаа.

Мөн 62 кг-ын жинд Э.Гантуяа дэлхийн аваргын анхны хүрэл медалиа авснаар бүсгүйчүүд багаараа гуравт орсон юм. Манай охид 2013 оны ДАШТ-д багийн дүнгээр аман хүзүүдсэнээс хойш анх удаа шагналын тавцанд гарсан нь энэ байлаа.

Ер нь манай эмэгтэй баг энэ жил онцгой байна. Өнгөрсөн гуравдугаар сард тэд Азийн АШТ-д түүхэндээ анх удаа багийн дүнгээр тэргүүлсэн бол олимпод дөрөвт орсон. Харин энэ удаа дэлхийд гуравт эрэмбэлэгдэв.

Энэ удаагийн багийн 50 хувь нь анхны ДАШТ-дээ оролцсон бөгөөд таван бөх анх удаа дэлхийгээс медаль авчрав. Анхны медальтнууд бүгд олимпын жингийнх байсан нь медалийн үнэ цэнийг улам ихэсгэж байна. Нийт 20 тамирчин улсаа төлөөлөн зодоглосноос ес нь медалийн төлөө барилдаж, хоёр бөх шагналт байрт шалгарсан гээд манай бөхчүүд энэ удаагийн ДАШТ-д үнэхээр сайн оролцлоо.

Эрэгтэй багийн дүн

1.ОХУ 173

2.АНУ 168

3.Иран 162

4.Гүрж 68

5.Турк 58

6.МОНГОЛ 56

7.Беларусь 45

8.Азербайжан 42

Эмэгтэй багийн дүн

1.Япон 196

2.АНУ 147

3.МОНГОЛ 78

4.Украин 73

5.Энэтхэг 67

6.Кыргызстан 65

7.ОХУ 64

8.Болгар 49

быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …