Монголын бодибилдинг, фитнессийн баг тамирчид ДАШТ-ээс 12 медаль хүртлээ

Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо (WBPF)-ны 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-6 ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

ДАШТ-д нийт 26 орны 270 тамирчин 42 ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсаас 10 тамирчин 18 ангилалд өрсөлдөж 3 Алтан медаль , 6 Мөнгөн медаль , 3 Хүрэл медаль , 1 шагналт 4-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.

-Men’s senior fitness open ангилалд Э.Лхагва-Очир Алтан медаль,

-Men’s master bodybuilding 50-60 years old, up to 80kg ангилалд С.Дуламрагчаа Алтан медаль,

-Ladies women’s model physique 30-40 years ангилалд Б.Бадамханд Алтан медаль,

-Women’s senior fitness open ангилалд Т.Болор Мөнгөн медаль,

-Women’s junior fitness up to 21years ангилалд Т.Болор Мөнгөн медаль,

-Men’s senior fitness open ангилалд Ж.Баянмөнх Мөнгөн медаль,

-Women’s senior model physique up to 155cm ангилалд Д.Энхбилэг Мөнгөн медаль,

-Women’s senior model physique up to 170cm ангилалд Б.Бадамханд Мөнгөн медаль,

-Ladies women’s model physique over 40 years ангилалд З.Оюун-Ундрах Мөнгөн медаль,

-Women’s senior fitness open ангилалд Д.Энхбилэг Хүрэл медаль,

-Women’s senior sport physique up to 165cm ангилалд Т.Болор Хүрэл медаль,

-Women’s senior model physique up to 160cm ангилалд З.Оюун-Ундрах Хүрэл медаль,

-Эмэгтэй багийн дүнгээр Хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.


займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …