Ц.Жаргалантуул: Нийслэлд зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй

Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж буй хүүхдүүд болон зайны сургалтын талаарх мэдээллийг долоо хоногт гурван удаа авдаг байсан. Харин аравдугаар сарын 1-ээс эхлэн энэ талаарх мэдээллүүдийг өдөр тутам авч, Нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны яаманд тогтмол мэдээлж байна.

Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэвлэлийн хурлын үеэр “Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш ерөнхий боловсролын 5-6 сургууль зайны сургалтад шилжээд байсан бол аравдугаар сарын 7-ны байдлаар зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй. Харин Налайх, Сүхбаатар дүүргийн Насан туршийн боловсролын хоёр төв зайны сургалтад бүрэн шилжсэн.

Нийслэлийн 52 сургуулийн 12-оос доош насны буюу бага ангийн 88 бүлэг, дунд болон ахлах ангийн 112 бүлэг зайны сургалтад шилжээд байна” хэмээн цаг үеийн нөхцөл байдлыг мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн 12-оос доош насны хүүхдүүдийн ангиас халдварын нэг тохиолдол илэрвэл зайны сургалтад шилжүүлж байгаа. Харин вакцинд хамрагдсан буюу 12-оос дээш насны сурагчдын ангид халдварын  гурав болон түүнээс дээш тохиолдол илэрвэл зайны сургалтад шилжүүлэх арга хэмжээг авч байгаа юм.


быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.