“Алтан судал” кино Германы Кино наадмаас “Алтан Лола” цом хүртлээ

“Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Германы Кино академиас зохион байгуулдаг олон улсын кино наадмаас “Алтан Лола” цом хүртлээ.

“Алтан судал” киноны зохиолч, найруулагчаар Д.Бямбасүрэн, хоёрдугаар найруулагчаар Д.Батцэцэг, ерөнхий зураглаачаар Талал Хоури, ерөнхий эвлүүлэгчээрээ Анн Юнэман, продюсероор Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Эва Кэмм, Ансгар Фрерик, Тобиас Н.Сиебэрт, ерөнхий зураачаар Н.Батжаргал, хувцас зураачаар Ц.Түмэнхүү, хөгжмийн зохиолчоор Жон Гюртлэр, Жан Мисерр нарын уран бүтээлчид ажиллажээ.

Харин киноны гол дүрд жүжигчин МУСТА Н.Ялалт , Т.Энэрэл, С.Ариунбямба, МУГЖ У.Батбаатар, Б.Бат-Ирээдүй нарын уран бүтээлчид тоглосон юм.

Ташрамд дурдахад найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино нь Канадын “Reel 2 Real” олон улсын кино наадмаас шилдэг зураглалын шагнал, Хүний эрхийн кино наадам болох “FIFDH” кино наадмаас Мэргэжлийн шүүгчдийн шагнал, Өсвөрийн шүүгчдийн шагналыг тус тус хүртэж байсан билээ.

микрозайм без залога credit-n.ru деньги онлайн займ на банковскую карту

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …