ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад таагүй өдөр

НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН ХАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.10.01, Баасан гараг
  • Билгийн тооллын: 25
  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 06.51-18.32
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Төмөр

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

кредит онлайн на карту под 0 credit-n.ru круглосуточный кредит онлайн
Холбоотой мэдээлэл

Comments are closed.