Улсын II төв эмнэлэг дэргэдээ 100 хүүхдийн ортой цэцэрлэгтэй боллоо

Улсын II төв эмнэлгийн дэргэд 100 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулагдлаа. Цэцэрлэгийн нээлтэд БШУ-ын сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, тус эмнэлгийн удирдлага, ажилтан, алба хаагчид, цэцэрлэгийн төлөөлөл оролцлоо.

Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлд цэцэрлэгийн насны нийт 1000 гаруй хүүхэд бий. Иймд эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийх санаачилгыг эмнэлгийн удирдлагууд гаргажээ. Энэ хүрээнд уг цэцэрлэг нийт 100 хүүхдийг хүлээн авч, дөрвөн бүлэг, 22 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Эмнэлгийн захиргааны зориулалттайгаар 1971 онд баригдсан барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчлөх хөрөнгийг “Айвико” ХХК, “Дэвжих ган харш” ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэсэн байна.

50 дугаар цэцэрлэгийн харьяа энэхүү цэцэрлэг нь 24 дэх байгууллагын цэцэрлэг юм. Цаашид байгууллагын цэцэрлэгийн санаачилга өргөжинө гэдэгт итгэж байгаагаа БШУ-ын сайд онцолж байлаа.

онлайн займ на киви кошелёк credit-n.ru займы на яндекс деньги мгновенно

Санал болгох мэдээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах …