“Сэрэхүй цаг” цуврал уулзалтаар сар бүр салбартаа танигдсан эрхмүүд уригдана

Отгонтэнгэр Их сургуулийн Олон улсын харилцаа, сэтгүүл зүйн тэнхимээс “Сэрэхүй цаг” уулзалтыг 2018 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ хичээлийн жилийн эхний зочноор Монгол улсын тэргүүн шадар, хүндэт дипломатч Р.Баасан уригдан оролцлоо.

Тэрээр 1969 оноос БНЭУ-д суугаа ЭСЯ-нд орчуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 он хүртэл дипломат албыг хашиж байжээ. Монгол улсын төрийн тэргүүн, сайд нарын гадаад улс дахь орчуулагчаар ажиллаж, төрдөө хэл залгуулж явсан ахмад дипломатч юм. Уулзалтад Олон улсын харилцаа, сэтгүүл зүйн ангийн оюутнууд оролцож, сонирхсон асуултаа асууж байсан юм.

Тэрээр оюутнуудад хандаж “Хүндлэл гэдэг бол хүний харилцааны хамгийн дээд соёл юм” . Хүнийг хүндэлж байна гэдэг бялдуучилж, түүнд долигонох ч юм уу, өөрөө тэр хүнээс зиндаа доогуур болчхож байгаа юм огт биш, мөн хичээл номондоо шамдаж, тасралгүй суралцаж байх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Оюутнууд гадаад хэлийг хэрхэн сайн сурах уу, Монгол улсын 50 жилийн дараах дипломат харилцаа хэрхэн байх бол гэсэн асуултуудыг зочноос асууж байсан юм.

кредит срочно на карту без отказа credit-n.ru экспресс займ онлайн заявка
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.