МҮЭ: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20-иас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байна

УИХ-ын намрын чуулган маргааш эхлэхтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд улсын төсөвт тусгах асуудлууд, Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭ-ийн холбооны байр суурь, Ковид-19-ийн үеийн хөдөлмөр эрхлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2021-2022 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын тулд 2022 оны улсын төсөвт Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгах, Салбарын хамтын гэрээ хэлэлцээрийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын ажиллагчдын нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт нэмэгдүүлэн тусгах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын холбогдох заалтыг эргэн авч үзэх, тогтоолын хүрээнд гарч буй сөрөг үр дагаврыг арилгах, Иргэдэд төрийн бүх чиглэлийн үйлчилгээг үзүүлж буй төрийн албан хаагчдын тоо, чанарыг хүртээмжтэй байлгах зохистой түвшинд хадгалахын тулд орон тоог бууруулахгүй байх, Бензин шатахуун өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч иргэдийн худалдан авах чадвар эрс буурч байгаатай холбогдуулан үнийн хөөрөгдлийг зогсоох зэрэг асуудлыг авч үзэн шийдвэрлэхийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцоллоо.

Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭ-ийн холбооны байр суурийг дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат илэрхийллээ.

Нийгмийн даатгалын хараат бус бие даасан байдлыг хангах, Нийгмийн даатгалын удирдлага, засаглалын тогтолцоог тодорхой болгох, Олон давхаргат тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг бий болгох, Нийгмийн даатгалын сангаас даатгуулагчид өвүүлэх, Нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдал-Улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх, Нийгмийн даатгалын сангийн зарцуулалт, хяналтыг тогтолцоог сайжруулах, Шимтгэл төлөгчийн ямар орлогоос шимтгэл авах, хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг тодорхой заах зэрэг саналыг оруулж байгаа гэв.

быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …