Сайед Моллай Big Life for Lil Thug-E хандивын аянд нэгдэж гарын үсэгтэй өмсгөлөө хандивлалаа

“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр цусны цочмог хорт хавдар тусан, эмчлүүлж байгаа билээ.

Энэ өвчин нь Монголд эмчлэгдэх боломжгүй тул аль болох ойрын хугацаанд гадаад явж, яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон юм.

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөрт туслах хандивын аян долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Тэгвэл Big Life for Lil Thug-E хандивын аянд “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлалаа.

Уг өмсгөлийг дуудах үнэ 2 сая төгрөгөөс эхлэх бөгөөд доорх постны сэтгэгдэл хэсэгт маргааш оройны 22:00 цаг хүртэл үнийн санал авах юм.

“Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй Төөгийд маань туслахын зэрэгцээ дэмждэг тамирчныхаа гарын үсэгтэй өмсгөлийг өөрийн болгоорой. Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээн реппер Big Gee уриаллаа.

срочно нужны деньги на карту сегодня credit-n.ru моментальный займ на киви кошелек онлайн
Холбоотой мэдээлэл

Comments are closed.