Хэрхэн торгомсог, гялалзсан үстэй болох вэ?

Торгомсог, эрүүл зөөлөн үстэй эмэгтэйчүүдийн зураг харж атаархан суулгүйгээр одооноос өөрсдөө эрүүл, гялалзсан үстэй болцгооё


Үс арчилгаандаа хийх зүйлс:
Шинэ ногоо, жимсээр баялаг эрүүл тэжээллэг хоол хүнс хэрэглэх. Бүйлсэн самар, шар буурцаг, улаан лоолийг түлхүү хэрэглэ.
Л-цистеин болон омега 3 нь үсийг эрүүл болгож, гялалзуулахад тусална. Загас болон оливийн тос нь тосны хүчлийн, өндөгний шар нь л-цистеиний энгийн эх үүсвэр.
Үсэндээ тохирсон ангижруулагч хэрэглэ. Энэ нь үсийг торгомсог, гялалзсан, чийглэг байлгах гол түлхүүр юм.
Бүтээгдэхүүн авахдаа шошгыг нь унш. Ихэнх үсний бүтээгдэхүүн спирт агуулдаг тул үсийг хуурайшуулдаг.
Үс хуурай үед индүүдэж, орооно. Ороосон үсийг задлахдаа хуруугаа ашигла. Төрөлхийн буржгар үстэй бол сам ашиглана.
Гүнээс нь эмчилж, цэвэрлэ. Салонд тэр бүр очих боломжгүй бол гэртээ олив, наргил модны самрын тос ашиглан үсэндээ маск хийж болно.
Үс арчилгаандаа хийж болохгүй зүйлс:
Гель, хөөс, серумыг хуйхандаа хэт ойрхон түрхэж болохгүй. Энэ нь таны үсийг гялалзсан биш харин тослог харагдуулна.
Хэтэрхий олон бүтээгдэхүүн давхарлаж хэрэглэх нь үсийг гялалзуулахын оронд өнгөө алдсан харагдуулж мэднэ.
Үсээ индүүдэж ороохоосоо өмнө ямар нэгэн зүйл түрхэхгүй.
Үсээ нойтон байхад нь самнаж болохгүй. Эс тэгвээс үс их унана. Хэрэв зайлшгүй шаардлагатай бол том шүдтэй сойз хэрэглээрэй.
Алчуураар хүчтэй арчиж хатааж болохгүй.
Үсний цацлага болон гялалзуулагч серум түрхэхээ мартаж болохгүй. Энэ нь хамгийн бага спирт агуулсан бүтээгдэхүүн бөгөөд самандаа бага зэргийг цацаж самнана.Энэ нь үсний арзгарыг дарахаас гадна цахилгаанжих шинж тэмдгийг арилган гялалзуулж, зөөлөн болгоно.


HerbalifeMongolia

займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту
Холбоотой мэдээлэл

Comments are closed.