“МИАТ” ТӨХК 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Цар тахлаас шалтгаалан олон улсын хуваарьт нислэг зогсож, зорчигч тээврийн орлого буурч, сүүлийн 20 сарын турш тус компани өөрийн нөөц бололцоог дайчлан агаарын хөлгийн түрээсийн төлбөр, техник үйлчилгээ, даатгал зэрэг тогтмол зардлаа нөхөх, цалин, хөрөнгө оруулалт, нислэгийн шууд бус зардлаа бууруулах зэргээр хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа аж.
“МИАТ” компани 2019 онд 1936 нислэгээр 788.5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянган хүнээр буюу 2.8, өмнөх оноос 69.7 мянган хүнээр буюу 9.7 хувиар нэмэгдсэн бол ачаа тээвэрлэлт төлөвлөгөөнөөс 759.7 тонн буюу 20.3, өмнөх оноос 59.8 тонн буюу 2.0 хувиар буурсан байна.
Харин дэлхий даяар тархсан цар тахлаас шалтгаалан 2020 оны 2 дугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор 315 нислэг гүйцэтгэн 213.6 зорчигч тээвэрлэж, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58.0 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ.
Иймд тус компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллахаар тогтлоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

П.Түвшинмандах:Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа 13 байршилд зам дагуу зогсоол бий болгох шаардлагатай

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, …