Италийн үндэсний олимпын академиас залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа

Италийн үндэсний олимпын академиас спорт, урлагийг хослуулсан гэрэл зургийн уралдааныг 18-35 насны залуу гэрэл зурагчдын дунд нээлттэй зарлалаа.

Тав дахь удаагийн “Run for Art” уралдаан нь хэн бүхэнд нээлттэй бөгөөд гэрэл зургийн ямар ч камер, төхөөрөмж ашигласан байж болно.

Энэ жилийн хувьд Токиогийн олимпын хөтөлбөрт багтсан таван шинэ төрөл болох бейсбол софтбол, каратэ, скейтборд, серфинг болон спорт авиралтын спортыг урлагтай хослуулсан байдлаар харуулахыг удирдамжаа болгожээ.

Олон улсын чадварлаг гэрэл зурагчдаас бүрдсэн шүүгчдийн баг уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 40-ийг шалгаруулж, орон орны музей, нэр хүндтэй газруудад үзэсгэлэн болгох гаргах юм байна.

Уралдаанд оролцох бүтээлүүдийг аравдугаар сарын 31-нийг хүртэл авах бөгөөд оролцоход ямар нэг төлбөр төлөхгүй. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, удирдамжийг runforart.com сайтаас авах боломжтой. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл info@fondazionegiulioonesti.it хаягаар бичиж, эсвэл @fondazionegiulioonesti инстаграм хуудсыг дагана уу.

быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …