Спортын мастер Т.Рэнцэнбадамыг ХХЕГ-ын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтоос Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомт хүртэл 1000 гаруй километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 01-нд олон өдрийн гүйлтийн замд гарсан.
Тэрбээр зорьсон зорилгоо биелүүлж, амласан ёсоор хилчдийнхээ баярын өдрөөр буюу 48 хоногийн дараа 1047 км замыг туулан бариандаа орсон юм. Түүнийг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага, хамт олон өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Т.Рэнцэнбадамыг Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана” дурсгалын цом, “Хилчний алдар-III” тэмдэг, нөхөн сэргээх эмчилгээнд зориулж таван сая төгрөгийн урамшуулал олголоо.
Мөн “Хеппи веритас” эмнэлгийн захирал, ахмад хилчин С.Дүүриймаа Т.Рэнцэнбадам болон багийн гишүүдийг өөрийн эмнэлэгтээ бүрэн шинжилгээ, эмчилгээнд хамрагдах эрхийг гардуулан өгсөн юм.

кредит срочно на карту без отказа credit-n.ru экспресс займ онлайн заявка
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.