Гадаадын блог хөтлөгчид Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл бүтээн байгуулалттай танилцав

Саяхан Бээжингийн өвлийн олимпын наадмын зохион байгуулах хорооноос санаачилж, ХТРТ-ийн CRI online вебсайтаас зохион байгуулсан “Гадаадын видео блог хөтлөгчид өвлийн олимптой танилцах аялал”-ын арга хэмжээ Бээжин, Жанчхүү-д явагдлаа.

Бразил, Хорват, Египет, Гүрж, Орос, Венесуэл зэрэг орны  видео блог хөтлөгчид болон гэрэл зурагчид Бээжин, Яньчин, Жанчхүүгийн тэмцээний гурван бүсэд очиж, Бээжингийн өвлийн олимпын ордон цогцолборуудын бүтээн байгуулалт, шинжлэх ухаан технологийн инноваци, экологи байгаль орчин, тэмцээний үйлчилгээ баталгаажуулалт, тогтвортой хөгжил зэрэг талаар сурвалжлан танилцаж, “эко, хүртээмжтэй, нээлттэй, аривч хэмнэлтэй”-гээр өвлийн олимпыг зохион байгуулах үзэл ойлголтыг биеэр мэдэрч, өвлийн олимпын төрөл бүрийн бэлтгэл ажлуудтай гүнзгий танилцсан байна.

Үйл ажиллагаанд оролцсон  видео блог хөтлөгчид Бээжин дэх өвлийн олимпын ордон цогцолбортой танилцсан бөгөөд Бээжингээс G8811 хурдны галт тэргээр Жанчхүү хотын Чүнли дүүрэгт очиж, Өвлийн олимпын хотхон, Юньдингийн цанын парк, Цанын харайлтын үндэсний төв зэрэгт хүрч, ордон цогцолбор, талбай заалтай газар дээр нь танилцжээ.

Хорватын гэрэл зурагчин Мартин арга хэмжээнд оролцон, ордон цогцолборын талаар олон гайхалтай зургуудыг дурандаа буулгажээ.

online кредит на карту credit-n.ru онлайн кредит без процентов на карту

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …