LOS ANGELES, CALIFORNIA - SEPTEMBER 19: (L-R) Moses Ingram, Marielle Heller, Scott Frank, Anya Taylor-Joy, William Horberg, Mick Aniceto, and Marcus Loges, winners of the Outstanding Limited Or Anthology Series award for ‘The Queen's Gambit,' pose in the press room during the 73rd Primetime Emmy Awards at L.A. LIVE on September 19, 2021 in Los Angeles, California. (Photo by Rich Fury/Getty Images)

“Emmy awards”-ын шилдгүүд тодорлоо

Америкийн Нэгдсэн улсын кино дэлгэцийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Emmy Awards” шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.

73 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг CBS телевиз Лос-Анжелес хотоос шууд дамжуулан хүргэлээ.

“Шилдэг драм цуврал” төрөлд “The Crown” цуврал шалгарчээ. Энэхүү цуврал нь хамгийн олон буюу нийт 24 төрөлд нэр дэвшсэн юм. “Шилдэг драм цуврал” төрөлд тус цувралтай хамт “The Mandalorian”, “The Boys”, “Bridgerton”, “The Handmaid’s Tale”, “Lovecraft Country”, “Pose”, “This Is Us” цувралууд өрсөлджээ.

“Шилдэг богино хэмжээний цуврал” номинацын шагналыг “The Queen’s Gambit” долоон ангит кино хүртлээ. Энэ төрөлд “WandaVision”, “I May Destroy You”, “Mare of Easttown”, “The Underground Railroad” цувралууд өрсөлджээ.

Жүжигчин Jean Smart, Жейсон Судейкис нар инээдмийн цувралуудад бүтээсэн гол дүрээрээ “Emmy”-ийн шагналыг хүртлээ. Jean Smart “Hacks” цувралд бүтээсэн дүрээрээ инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон бол Жейсон Судейкис “Ted Lasso” цувралын гол дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авсан байна.

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд жүжигчин Энтони Андерсон (“Black-ish”), Майкл Дуглас (“The Kominsky Method”), Уильям Мэйси (“Shameless”), Кенан Томпсон (“Kenan”) нар өрсөлджээ.

Харин шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд Эйди Брайант (“Shrill), Кейли Куоко (“The Flight Attendant”), Эллисон Дженни (“Mom”), Трэйси Эллис Росс (“Black-ish”) нар өрсөлдсөн байна.

Мөн “The Crown” цувралд тоглосон Оливия Колман, Жош О’Коннор нар драм цувралын шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчнээр тодорчээ.

Драм цувралын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд “The Crown” кинонд мөн дүр бүтээсэн Эмма Коррин, Элизабет Мосс (“The Handmaid’s Tale), Эм-Жей Родригес (“Pose”), Жерни Смоллетт (“Lovecraft Country”), Узо Адуба (“In Treatment”) нар нэр дэвшсэн байна. Харин шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд Реге-Жан Пейдж (“Bridgerton”), Жонатан Мэйджерс (“Lovecraft Country”), Мэттью Риз (“Perry Mason”), Билли Портер (“Pose”), Стерлинг Браун (“This Is Us”) нар өрсөлджээ.

Богино хэмжээний цувралын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Кейт Уинслет (“Mare of Easttown”) хүртсэн бол шилдэг эрэгтэй жүжигчнээр Юэн Макгрегор (“Halston”) шалгарсан байна.

мгновенный кредит на карту онлайн credit-n.ru беспроцентный займ онлайн на карту

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …