Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна

Зэвсэгт хүчний 100, Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Эх орны дайчид” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хамтран Нийслэлийн дүүрэг, хороонд амьдарч буй дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж байна.

Тодруулбал, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцож, түүхэн гавьяаг байгуулсан ахмад дайчдад ийнхүү хүндэтгэл үзүүлж буй юм. Энэхүү хүндэтгэлийн ёслолыг цар тахлын хүнд нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр ахмад дайчдынхаа амьдарч буй орон сууцны орцны гадна болон гудамжинд нь зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж, сошиал орчинд өндөр үнэлгээ авсаар байна.

Ёслолын үеэр дайнд оролцсон нэгтгэл, ангийн Байлдааны тугийг ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуу дор хүндэтгэлтэйгээр залж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон үлээвэр найрал хөгжимчид урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Мөн ахмад дайчид маань нэгтгэл, ангийнхаа Байлдааны тугт хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн ахмад дайчдад дурсгалын зүйл гардуулж, ёслолд оролцож буй цөөн тооны бүрэлдэхүүн хөгжимтэй жагсаалаар явсны дараа азай бууралдаа эрүүл энх, аз жаргалыг бэлгэдэн ерөөв.

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, өнөө цагийн амар тайван амьдралын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан эрхэм Таны байгуулсан гавьяа, хатан зориг, туулж өнгөрүүлсэн амьдрал, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үеийнхэн цаг ямагт санаж, бахархан дээдлэх болно.

быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.