Хятадын Төв Радио телевизийн Элбэг ургацын баярын концертыг гадаадын үзэгчдэд толилуулна

“2021 оны Хятадын Төв Радио Телевизийн Элбэг ургацын баярын концерт”-ыг 9-р сарын 21-ний оройн 20 цагаас дэлхий дахины үзэгч олонд толилуулах болно.

Гадаадын үзэгчдэд Хятадын уламжлалт шилдэг соёлыг гүнзгий танилцуулахын тулд Хятадын Төв Радио Телевизийн Олон улсын видео мэдээллийн агентлаг энэ онд гадаадын телевизэд хандан ХТРТ-ийн Элбэг ургацын баярын концертын хөтөлбөрийг түгээх болно. Америкийн Sinovison хятад хэлний телевиз, Канадын Xinflix Media мэдээллийн хэрэгсэл, Кенийн Switch TV, АНЭУ-ын CATV, Малайзын Enjoy TV зэрэг хилийн чанадын мэдээллийн хэрэгсэл болон Макаогийн радио телевиз, Макаогийн онлайн телевиз зэргээр дамжуулах юм.

Гадаадын үзэгчдэд Элбэг ургацын баярын соёл уламжлал, ёс заншилтай танилцахад нь тус дөхөм болгохын тулд Олон улсын видео мэдээллийн агентлаг нарийн төлөвлөлт хийж, концертын хөтөлбөрт анх удаа англи хэлний тайлбар нэмсэн бөгөөд элбэг ургацын баярын зан заншил, ХТРТ-ийн Элбэг ургацын баярын концертын түүх, энэ оны концертын гол сэдэв зэрэг мэдээллийг нарийвчлан танилцуулахаар болжээ.

срочно нужны деньги на карту сегодня credit-n.ru моментальный займ на киви кошелек онлайн
Холбоотой мэдээлэл

Comments are closed.