30 дахь удаагийн номын баяр болж байна

30 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд болж байна. Номын баярын нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр оролцлоо.

Тэрбээр “Үндэсний бичиг соёл, ном хэвлэл бол салшгүй үнэт зүйл. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш ном хэвлэлийн бодлогыг тэргүүн чиглэлээ болгож, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байгаа. Үндэсний бичиг соёлоо бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор “Хос бичигтэн” хөтөлбөрийг эхлүүлсэн.

Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш ном хэвлэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж, ном хэвлэлийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлаар судалгаа хийж, баримт бичиг боловсруулж байна. Мөн хүүхдэд зориулсан номын стандарт боловсруулж, утга зохиолын агуулга чанарыг сайжруулахын тулд утга зохиол шүүмжлэлийг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан утга зохиолын улсын уралдааны мөн зарласан байгаа. Үүн дотор утга зохиол шүүмжлэл томоохон орон зай эзэлж байгаа.

Номын баярыг олон жил зохион байгуулж байгаа зохион байгуулагчид, ном хэвлэлийн зохиолч, хэвлэн нийтлэгч, түгээн дэлгэрүүлэгч Та бүхэнд номын баярын мэнд хүргэе” гэлээ.

Соёлын дэд сайд М.Батбаяр 30 дахь удаагийн номын баярт оролцож байгаа Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөлтэй уулзаж Соёлын яамнаас хэрэгжүүлж буй үндэсний бичиг үсэг, ном хэвлэлийн стандартын асуудлаар санал солилцов.

кредит 24 онлайн займ credit-n.ru займ на киви кошелек онлайн срочно

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Метроны төслийг улс төр, сонгуультай бүү хутгаасай

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх …