“Mongolia minng 2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн болно

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил хойшлоод байсан “Mongolia mining” арга хэмжээ энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2011 оноос хойш зохион байгуулагдаж буй 10 дахь удаагийн “Mongolia mining” үзэсгэлэнг жил бүр дэмжин хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ жил “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” (Minerаl sector, the foundation of economic revival) уриан дор болно.

Дэлхийн тэргүүлэх техник, технологитой танилцах, нэвтрүүлэх, олон улсын сайн туршлагаас хуваалцах, хөрөнгө оруулалт татах боломжийг уг үзэсгэлэн олгодог.

Үзэсгэлэнд нийт 130 орчим уул уурхайн ханган нийлүүлэгч компаниуд, гадаад, дотоодын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулах юм.

Мөн энэ үеэр эрдэс баялгийн салбарын эдийн засгийн хөгжилд гүйцэтгэж байгаа үүрэг, боломж, эрдэс баялгийн орлогоор нийт эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй дэмжих шаардлага, боломжийн талаар бодлогын семинарууд болох юм.

online кредит на карту credit-n.ru онлайн кредит без процентов на карту
Холбоотой мэдээлэл

Comments are closed.