​Үндэсний шилдэг 50 багш тодорлоо

Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалт амжилттай явагдаж, нэгдүгээр шатны шалгаруулалтын ялагч, Үндэсний шилдэг 50 багш тодорлоо.

Энэхүү шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээх юм.

Үндэсний шилдэг багш шалгаруулалтад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс нийт 630 багш материалаа ирүүлснийг салбартаа манлайлагч, нэр хүнд бүхий есөн шүүгч хөндлөнгийн үнэлгээ хийн онооны эрэмбээр шалгаруулсан юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын багш Ц.Өнөрбаян, Боловсрол, шинжлэх ухааны яамны бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн С.Болормаа, “Шинэ эрин” ОУ-ын сургуулийн захирал, МУ-ын Зөвлөх багш Б.Амартүвшин, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор А.Амарзаяа, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор П.Лхагвасүрэн, Сэтгэл зүй хүний хөгжлийн шинэ эхлэл НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Хонгорзул, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Сургалтын албаны дарга Д.Энхтулга, “Мандах” Их сургуулийн захирал, доктор, дэд профессор Ч.Төрбадрах, Глобал Удирдагч Их сургуулийн захирал Б.Отгонбат нар ажиллаж дүнгээ гаргалаа.

Шалгарсан багш нар хоёрдугаар шатанд өрсөлдөж, дэлхийн болон Монголын багш нарын өдөр Үндэсний шилдэг 10 багш тодорно.

Үндэсний шилдэг 50 багшид:

Чимэдийн Энхтуяа Улаанбаатар хот, Нэгдүгээр сургуулийн бага ангийн багш

Сүрэндоржийн Цэнд-Аюуш Улаанбаатар хот, 84 дүгээр сургуулийн Физикийн багш

Бямбаагийн Одбаяр Увс аймаг, Бөхмөрөн сум, Газарзүй-Эрүүл мэндийн багш

Баасанжавын Дэлгэрмаа Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургуулийн бага ангийн багш

Намширын Нарантуяа Говь-Алтай аймаг, 1 дүгээр сургуулийн Түүх, нийгэм судлалын багш

Равдангийн Ариунаа Улаанбаатар хот, 84 дүгээр сургуулийн Англи хэлний багш

Ярманы Сэлэнгэ Орхон аймаг, 4 дүгээр сургууль, Дизайн технологийн багш

Алгаагийн Долгорсүрэн Орхон аймаг, 2 дугаар сургууль, Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш

Лхагвасүрэнгийн Наранжаргал Говь-Алтай аймаг, 1 дүгээр сургууль, Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш

Донровын Оюумаа Дорнод аймаг, 12 дугаар сургуулийн бага ангийн багш

Бямбажавын Сувдаа Өмнөговь аймаг, Цогтцэций – 2 сургуулийн Англи хэлний багш

Нямын Мөнхтогтох Өвөрхангай аймаг, 1 дүгээр сургуулийн Монгол хэл-Үндэсний бичиг-Уран зохиолын багш

Оюунбаатарын Ууганцэцэг Хэнтий аймаг, 1 дүгээр сургуулийн бага ангийн багш

Начингийн Оюунчимэг Улаанбаатар хот, 1 дүгээр сургуулийн Физикийн багш

Баярхүүгийн Өнөржав Говь-Алтай аймгийн Халиун сум, Дизайн технологийн багш

Бадрахын Бямбацэрэн Өвөрхангай аймаг, 2 дугаар сургуулийн Математикийн багш

Бэхбатын Отгонжаргал Хөвсгөл аймаг, “Титэм” сургуулийн Физикийн багш

Дугарсүрэнгийн Өлзийбаатар Баянхонгор аймаг, “Номундалай” сургуулийн Математикийн багш

Дашзэвэгийн Отгонсүрэн Дундговь аймаг, “Хүмүүнлэг” сургуулийн Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш

Батмөнхийн Нарангэрэл Улаанбаатар хот Налайх дүүрэг, “Голомт” сургуулийн Орос, Англи хэлний багш

Тэрбишийн Шижиртуяа Улаанбаатар хот 141 дүгээр сургууль, Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш

Цэрэндашийн Март Улаанбаатар хот, 11 дүгээр сургуулийн Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш

Гантөмөрийн Бадамханд Дорнод аймаг, 12 дугаар сургуулийн Түүх, нийгэм судлалын багш

Батсуурийн Алимаа Хөвсгөл аймаг, “Сод-Эрдэм” сургуулийн Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш

Төмөртогтохын Цэрэндологор Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургуулийн Түүх, нийгэм судлал

Оюун-Эрдэнийн Сарантуяа Улаанбаатар хот, 93 дугаар сургуулийн бага ангийн багш

Мөнхийн Чанцалмаа Төв аймаг, Жаргалант сум, Түүх, нийгэм судлалын багш

Дугарсүрэнгийн Мөнхдалай Хэнтий аймаг 1 дүгээр сургууль, Химийн багш

Түндэвийн Дулмаа Баянхонгор аймаг, Номгон сум, Англи хэлний багш

Цэрэндоржийн Баярхүү Хөвсгөл аймаг, “Эрдмийн далай” сургуулийн Биологийн багш

Даваасүрэнгийн Мөнхбаатар Сэлэнгэ аймаг, Мандал сум, 4 дүгээр сургуулийн Газарзүй-Биологийн багш

Дугаржавын Цэнгэл Хэнтий аймаг “Тэмүүжин” сургуулийн бага ангийн багш

Отгондоржийн Цэрэндолгор Дундговь аймаг, Гурвансайхан сум, Нийгэм судлалын багш

Сугарын Эрдэнэтуяа Сүхбаатар аймаг, 1 дүгээр сургуулийн Газарзүйн багш

Мягмарын Батжаргал Улаанбаатар хот, 7 дугаар сургуулийн Газарзүйн багш

Жамбалын Мөнхсайхан Улаанбаатар хот, “Шинэ Монгол” сургуулийн Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш

Намдагийн Бадам Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургууль, Нийгэм судлалын багш

Лувсангомбын Наранцэцэг Сэлэнгэ аймаг, 1 дүгээр сургуулийн бага ангийн багш

Батбаярын Наранбат Улаанбаатар хот, 84 дүгээр сургуулийн Англи хэлний багш

Ургаагийн Дүншиг Увс аймаг, 1 дүгээр сургууль, Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш

Шугаатайн Нуршаш Улаанбаатар хот, 18 дугаар сургуулийн Англи хэлний багш

Рэгзэдмаагийн Цэрэн-Очир Хөвсгөл аймаг, Дэлгэрмөрөн сум, Биологийн багш

Шөөвжийн Мядагмаа Хөвсгөл аймаг, Гурван-Эрдэнэ сум, Бага ангийн багш

Баяраагийн Бор Улаанбаатар хот, ӨЗБАС Хувцас дизайн төрөлжсөн сургалтын багш

Гончигийн Энхтуяа Дорнод аймаг, 12 дугаар сургуулийн Англи хэлний багш

Доёддоржийн Дуламсүрэн Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургуулийн Япон хэлний багш

Бүрэнтөгсийн Уламбаяр Хөвсгөл аймаг, Дэлгэрмөрөн сум, Мэдээлэл технологийн багш

Алданишийн Жанерке Улаанбаатар хот, 32 дугаар сургуулийн Англи хэлний багш

Даваадоржийн Мөнхзаяа Улаанбаатар хот, 24 дүгээр сургуулийн бага ангийн багш

Баярмагнайн Цэлмэг Улаанбаатар хот, АШУҮИС-ЕБС Англи хэлний багш тус тус шалгарсан байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.