“Брэнд бүтээсэн бүсгүйчүүд” цувралын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид түр хамгаалах байраар үйлчлүүлдэг бяцхан үрсэд бэлэг илгээлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр нь хүчирхийлэлд өртсөн болон төрөөс зайлшгүй хамгааллын үйлчилгээ авах шаардлагатай хүүхдүүдэд хүүхэд хамгааллын тусгайлсан хариу үйлчилгээ үзүүлдэг.

UZEG.INFO сайтын санаачилгаар өрхийн болон үндэсний үйлдвэрлэгчдийг онцолдог “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД” цувралын оролцогчид нэгдэж, нийгэмд гэрэл түгээхээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байраар үйлчлүүлдэг бяцхан үрсэд сэтгэлийн бэлгээ илгээлээ.

Тус бэлгийг “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД” цувралын оролцогчдын төлөөлөл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байрны зохицуулагч Э.Батбаяр нарт хүлээлгэж өглөө.

Уулзалтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж“Монголын хамгийн том баялаг бол хүүхэд. Улсаараа амаргүй нөхцөл байдалд байгаа энэ цаг үед бидний үйл ажиллагааг дэмжиж, Түр хамгаалах байранд байгаа бяцхан үрсэд сэтгэлийн бэлэг илгээж байгаа UZEG.INFO сайтын хамт олон болон энэхүү санаачилгыг дэмжиж оролцсон үндэсний үйлдвэрлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нэг ч гэсэн бяцхан зүрхэнд сэтгэлийн дэм өгөх нь өөрөө хамгийн том дэмжлэг юм” гэдгийг онцоллоо.

Энэ удаагийн арга хэмжээнд “NARU stylish”, “Nasha”, “Ганган тавилга”, “Moileye”, “WE”, “Урам”, “Хатангоо”, “Special 25”, “Сондорхон”, “Deluna”, “Auroras fashion”, “Бог”, “Туулайхан”, “Зузу”, “Анука”, “3E эко шоп Монголиа” тэргүүтэй брэндүүд оролцлоо.

Хүүхэд хамгаалах үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэдээ талархал илэрхийлье.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.