Азийн олимпын зөвлөл БНАСАУ-ын эрхийг түр түдгэлзүүллээ

ОУОХ-ноос Токиогийн олимпод баг тамирчдаа илгээгээгүй БНАСАУ-ын ҮОХ-ны эрхийг 2022 он дуустал түр түдгэлзүүлсэн. Ингэснээр Умард Солонгосын тамирчид ирэх хоёрдугаар сард зохиогдох Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхгүй болоод байв.

Тэгвэл Азийн олимпын зөвлөл ОУОХ-ны шийдвэрийг бүрэн дэмжихээ илэрхийлж, тус улсын ҮОХ-ны эрхийг мөн 2022 он дуустал түдгэлзүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тус улс Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулах бүх төрлийн наадам, арга хэмжээнд оролцох эрхгүй болж байна. Ирэх жилийн есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадамд Умард Солонгосын тамирчид оролцож чадахгүй нь ийн тодорхой болов.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    Удирдагчийг нь шийтгэх гээд улсаар нь шийтгэчих юмаа,улам л хаалттай болно биз дээ,зүгээр орхичихож болдоггүй л юм байх даа, янз бүрээр л улс орнууд хөгжиж байна шүү дээ, зарим коммунизм, социализм тайгаа, зарим нь хаант засаглалтай, зарим дарангуйлалтай.., энэ АНУ бүх л улс орны дотоод хэрэгт оролцож, өөрийнхөөрөө байлгах гэж оролдож, улс орнуудын тусгаар тогтнолоо тоглож байх юмаа, БНАСАУ ыг ийм байдалд руулах гэж, харамсмаар.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.