Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

Цар тахлын халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч хичээлийг энэ сарын 1-нээс эхлэн 5/9 зарчим буюу танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Зохион байгуулалт, хичээлийн явцын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар мэдээлэл хийлээ.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР: Нийт ерөнхий боловсролын 258 сургуулийн 4588 бүлгийн 97,849 сурагч танхимаар хичээллэсэн. Танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 505 сургуулийн 16,762 бүлгийн 514,364 сурагч хичээллэж байна.

Халдварын тохиолдол илэрсний улмаас 100 сургуулийн 1133 бүлгийн 29023 сурагч цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс 10 сургууль, 90 бүлэг, 3736 суралцагч нь Улаанбаатар хотод байна.

Танхимын бусаар буюу зайн хэлбэрээр 100 хувь суралцах хүсэлт гаргасан 330 сургуулийн 28803 суралцагч байна. Эдгээрийн 68,9 хувийг Улаанбаатар хот болон аймгийн төвийн сургуулийн суралцагчид эзэлж байгаа юм.

9 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР: Нийт ерөнхий боловсролын 205 сургуулийн 4150 бүлгийн 86,000 сурагч танхимаар хичээллэж байна. Танхимын, танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 552 сургуулийн 17240 бүлгийн 519,179 сурагч хичээллэж байна.

Халдварын тохиолдол илэрсний улмаас 245 сургуулийн 1592 бүлгийн 43351 сурагч цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс 64 сургууль, 322 бүлэг, 13240 суралцагч нь Улаанбаатар хотод байна.

Танхимын бусаар буюу зайн хэлбэрээр 100 хувь суралцах хүсэлт гаргасан 330 сургуулийн 32836 суралцагч байна. Эдгээрийн 57,1 хувийг Улаанбаатар хот болон аймгийн төвийн сургуулийн суралцагчид эзэлж байгаа юм.

Улсын хэмжээнд Ковид-19-ийн эсрэг вакцины хамрагдалтыг авч үзвэл 12-15 насны хүүхдийн 89 хувь нь нэгдүгээр тунд, 76 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.

Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …