Б.Жаргалсайхан:Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон аж ахуйн нэгжийн төлөөллүүд үг хэлж, санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь амралтын газруудаар дүүрэн согтуу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, улсын төсөв бол хэмжээтэй, нэг айлын тогоо гэсэн үг. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо.

Бензинээс онцгой албан татвар авдаг жишгийг эргүүлэн тогтооё. Манайх шиг татваргүй улс алга. Арай л жорлондоо орохдоо машин унах шахуу байдалд орчихоод байна. Төрийн ордныг тойроод битүү приүс. Өглөө ирээд зогсчихдог. Үүнээс болж түгжрэл үүсэж, хаашаа ч явах гарцгүй, ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо” гэв.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.