Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд өгнө

Гадаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа талаар өнөөдөр /2021.09.10/-ийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн.

Тэгвэл гадаад улс орон руу зорчих иргэд нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Интермед эмнэлгийн лабраторид 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн төлбөртэй өгөх нь. Шинжилгээний хариуг нислэг үйлдэхээс өмнө 24 цагийн дотор багтаан англи, монгол хэл дээр хэвлэн авах юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.