Ноосон цамцыг загварлаг өмсөх 5 арга

Парисчууд хамгийн загварлаг хүмүүс гэдгээрээ дэлхий дахинаа алдартай билээ. Тэдний өөрсдийн гэсэн онцлог хэв маяг, хэтэрхий гял цал биш, хичээгээгүй ч юм шиг хэрнээ загварлаг дүр төрхөөс бид бүгд суралцахыг хүсч, байнга л ямар нэгэн тип цуглуулж, хэзээд гайхалтай харагддаг нууцаас нь мэдэхийг хүсдэг шүү дээ. Тиймээс ч Парисчуудын хувцаслалтын бяцхан нууцаас дэлгэж, тэдний хэрхэн зузаан ноосон цамцыг загварлаг өмсдөг талаарх зөвлөгөөг хуваалцаж байна.

Бүслэх

Хувцаслахдаа бүх зүйлийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Жишээ нь: Дээгүүрээ сул загвартай цамц өмссөн бол доогуураа бариу өмд өмсөх гэх мэт. Түүнчлэн хэлхгэр ноосон цамцаа даашинз эсвэл юбкатай хослуулсан бол бэлхүүсээрээ бүс бүслэж жинхэнэ Франц дүр төрхийг бүрдүүлээрэй.

Кардиган цамцаа буруу харуулж өмсөх

Парист анх үүсгэн байгуулагдсан Sézane брэнд энгийн кардиган цамцыг эргүүлж харуулаад л цоо шинэ хэв маягийг өнгөрсөн онд гаргаж ирсэн билээ. Үүнээс хойш дизайнериуд зөвхөн кардиган ч биш товчгүй ноосон цамцнуудыг уг хэв маягаар өмсөх зориулалттай зохион бүтээж, ард нь гоёмсог деталиуд нэмж хийх болсон.

Энгийн деталь болон чимэглэл сонгох

Францууд угийн олон төрлийн өнгө, хээ хуартай загвар таашаадаггүй. Тиймээс ч тэдний хувьд гоёмсог хэлбэрээр нэхсэн загварууд нь илүү тохиромжтой бөгөөд дэгжин шийдэл байх болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.