Хувцасны шүүгээгээ хэрхэн үр дүнтэй цэвэрлэх вэ?

Хүн бүр л хувцасны шүүгээгээ эмх цэгцтэй, илүү зайтай байлгахыг хүсдэг байх. Гэвч бид хэтэрхий олон хувцас, эд зүйлс цуглуулж, түүнийгээ цэгцлэхгүй байсаар нэг л өдөр дүүрэн хувцастай замбараагүй шүүгээнээсээ өмсөх хувцсаа олж чадахгүйд хүрсэн байдаг. Тэгвэл хувцасны шүүгээгээ маш үр дүнтэй эмхлэх аргаас хуваалцъя.

1. Хувцасны шүүгээн дотроо шоппинг хийх

Бүх хувцсаа шүүгээнээсээ гаргаад, загвар, стиль, бүрэн бүтэн байдал, өмсгөл зэргээр нь нэг нэгээр нь үнэлэх хэрэгтэй. Өдөр тутамд өмсөгддөг энгийн загваруудаа авч үлдээд урагдсан, толбо тогтсон, өнгө нь гандсан хувцаснуудаа хаяхад бэлдээрэй. Эвдэрсэн эсвэл хос нь алга болсон аксессуарууддаа мөн баяртай гэж хэлэх цаг нь болжээ. Хэрэв зарим дурсамж агуулсан эд зүйлсээ хаямааргүй санагдвал хэдхэн чухал зүйлсээ сонгон үлдээж, хуучин зүйлсээ хадгалдаг хайрцганд хийж хувцасны шүүгээндээ зай гаргаарай.

2. Хандивлах

Хэрвээ шүүгээнд чинь шинээрээ эсвэл бараг л хэрэглээгүй хувцас эд зүйлс тоосонд дарагдаад хэвтэж байвал байгальд ээлтэй сонголт хийж бусдад хандивлаарай. Түүнчлэн сүүлийн 1 жил огт өмсөөгүй хувцас байвал цаашид ч мөн хэрэглэхгүй л болов уу. Хувцасны шүүгээндээ бусдад өгөх хувцсаа ялгадаг савтай болчихвол их амар байдаг. Мөн цаашид өмсөхгүй гэсэн шинэвтэр хувцаснуудаа трифт дэлгүүрүүдэд зарж болох юм.

3. Хувцсаа улирлаар ангилах

Өвөл зуны хувцаснууд холилдсон хувцасны шүүгээ хамгийн замбараагүй харагддаг ба дотроос нь хэрэгтэй зүйлсээ олоход маш төвөгтэй байдаг шүү дээ. Тиймээс улирал нь дууссан хувцсаа ангилж далд хийн, зөвхөн одооны цаг агаар, улиралд зохицох хувцсаа шүүгээндээ ил байрлуулж заншаарай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …