“STYLEE” сэтгүүл байгальд ээлтэй байхыг уриалж байна

Тансаг зэрэглэлийн загварын брэндүүдийг нэгтгэсэн онлайн дэлгүүр бүхий “STYLEE” сэтгүүл наймдугаар сарын шинэхэн дугаараараа байгальд ээлтэй хэрэглэгч байхыг уриаллаа. Уг сэтгүүлээрээ тэд Монголд нэн тулгамдаад буй цөлжилтийн асуудлыг хөндөж, хүмүүст энэ талаар мэдээлэл өгч таниулан, хариуцлагатай хэрэглэгч болохыг уриалахыг зорьжээ.

Ковид19 ын нөлөөллөөр мөн хэрэглэгчдийн өдөр бүр хувьсан өөрчлөгдөж буй амьдралын хэмнэлийг дагаад онлайн худалдаа дэлхийн өнцөг булан бүрт амжилттайгаар хөгжсөөр байгаа бөгөөд Монголд дэлхийн олон Ремакс, Манго, Пандора зэрэг брэндүүдийн франчайз эрхийг эзэмшиж Монголчууддаа албан ёсны эрхтэйгээр хүргэдэг Нано Групп онлайн платформ болох www.stylee.mn ийг энэ онд албан ёсоор нээсэн юм.

Тэд байгальд ээлтэй загварын брэндүүдийг онцолж, тэдний хэрхэн илүү байгальд болон нийгэмд ээлтэй байхыг зорьж ажилладаг, яаж хувцсыг ахин боловсруулж үргэлжилсэн системд оруулж болох, мөн байгальд хоргүй цахилгаан машин Теслагийн тухай гэх мэт олон сонирхолтой нийтлэлүүдийг Инстаграмд суурилсан сэтгүүлдээ багтаажээ. Түүнчлэн дэлхийн алдарт гоёл чимэглэлийн Пандора брэнд хэрхэн үзэл баримтлалаа өөрчилж ахин боловсруулсан материал ашиглан, лабораторийн аргаар алмаз хийж илүү байгальд ээлтэй болж байгаа талаар дурджээ.

Энэ удаагийн сэтгүүлийн ковероор олон улсын модель О.Ариунзул сонгогдон ажиллаж загварын салбар дахь амьдрал, өөрийн эрүүл амьдралын хэв маяг, болон байгальд ээлтэй загварын талаарх бодлоо хуваалцаж сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.