Жүжигчин О.Итгэл, Ц.Төгсбилэгт нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсч хөгжсөний 90 жилийн ой болон соёл урлагийн ажилтны 28 дахь өдрийг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдээс салбартаа тэргүүлсэн шилдэг тэргүүний уран бүтээлчид өнөөдөр /2021.09.09/тодорлоо.

Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Улсын Драмын Эрдмийн театрын туслах найруулагч, жүжигчин О.Итгэл, жүжигчин Ц.Төгсбилэгт, менежер Ш.Чандмань, эмэгтэй хувцасны эрхлэгч Н.Нямдарь, жижиг хэрэглэлийн эрхлэгч А.Оюунчимэг, мужаан Г.Алтангэрэл нар шагнагдсан бол Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр жижүүр Ж.Оюунцэцэг, үйлчлэгч Б.Мягмардорж, үйлчлэгч Л.Энхтөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүндэт жуух бичгээр жижүүр Л.Нарангэрэл, Соёлын яамны Жуух бичгээр нүүр будаг парикийн эрхлэгч М.Энхтүвшин, Тайз засагч А.Ууганбаяр нар шагнагдлаа.

онлайн кредит на карту круглосуточно credit-n.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …