Жүжигчин А.Баярцэцэг “Сити” их сургуульд багшилна

Их Британийн Эзэн Хааны Драмын төв сургуульд кино жүжигчин мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан мисс, жүжигчин А.Баярцэцэг “Сити” их сургуулийн Урлагийн сургуульд багшлахаар болжээ.

Тодруулбал,Урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн тэнхимд Шоу бизнес, Продюсинг,Зохиолын задаргаа зэрэг хичээлүүдийг заахаар болсон байна.

Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны “Equity” гишүүн жүжигчин А.Баярцэцэгийн хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд “Kyra” гэх эмэгтэйн дүр, Монголынхоо “Явуулын хүн” киноны гол дүрийн Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүр, “Хөх тавилан”кинонд Бадамцэцэгийн дүр, “Чононгоо фильм” продакшны “Ээж хадны домог” кинонд гол дүрийг тус тус бүтээсэн билээ.

Ташрамд дурдахад жүжигчин А. Баярцэцэг 2019 оны арваннэгдүгээр сард Италийн Флоренц хотод зохион байгуулагдсан 41 дэх удаагийн Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрээр “Шилдэг жүжигчин” шагналыг хүртсэн юм.

Мөн “Холливуд Монголд” төслийг санаачилж 2019 оны тавдугаар сард “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулж Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн “Дүр бүтээх увдис” номын нээлтийг зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Зочин says

    Мундаг охин шүү Амжилт хүсьe

  2. Anonymous says

    Нээх сайхан хүүхэн бол биш

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.