“ БИДНИЙГ СОНС” Өсвөр насны хүүхдүүдийн – 16 Академийн төслийн сүлд дуу цацагдлаа

“Бяцхан Мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын Охидын мисс төвийн “ЭМИG” охидын хамтлагийн ахлагч, гоцлол бүжигчин, Энхтайваны Энхрийлэнгийн анхны бие даасан “Биднийг сонс ” дууны клип өчигдөр /2021.09.06/цацагдлаа.

Тэрбээр Нийслэлийн 23-р сургуулийн 8в ангид суралцдаг бөгөөд “Бяцхан Мисс ” Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Шилдэг Хүүхэд ”, Монголын Хүүхдийн Ордны “Авьяас”, алт , мөнгөн медаль , Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан медалийг тус тус хүртэж байсан юм.

Сонирхуулахад авьяаслаг сурагч Э.Энхрийлэн нь 2019 онд онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхдийн нэгээр тодорч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарч байсан билээ.

Түүний Олон улсын Хүүхдийн Загварын тэмцээнд гаргасан амжилтуудаас дурдвал:

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохиогдсон “Junior model international” тэмцээний “Super cute model awards” номинацийн эзэн, Таlеnt Winner

БНСУ-ын Сөүл хотод зохиогдсон “Luxury brand model awards” олон улсын тэмцээний “Таlent Гранпри” шагналт, “Топ-6” номинацийн эзэн

Олон Улсын Хүүхдийн мэргэжлийн “CIP” зэрэглэлийн загвар өмсөгч

“Sunny Swan” олон улсын хүүхдийн урлаг, спортын анхдугаар фестивалиас 5-11 насны “Miss fashion” төрөлд дэд байр, Winner

2019 оны Арваннэгдүгээр сард Итали Улсын Милан хотод зохиогдсон “Best kids model of the universe pageant ” олон улсын хүүхдийн загварын тэмцээнд амжилттай оролцож Pre-teen ангиллын “Best kids model of the world”, “Best international” номинациудын эзэн болж хос титэм хүртсэн юм.

Авьяаслаг сурагч Б.Энхрийлэнгийн анхны бие даасан “Биднийг сонс” дуу нь өсвөр насны хүүхдүүдэд зориулсан “Намайг сонс-16” төслийн дуу юм. Тэрбээр “Биднийг сонс” дууг -16 академийн сурагчтай хамтран дуулсан байна. “Биднийг сонс” дууны үгийг Л.Наташа бичиж,аяыг Б.Ганбаатар зохиожээ.

займ на карту мгновенно без отказа credit-n.ru займ на кредитную карту мгновенно

Санал болгох мэдээ

Н.Номун-Эрдэнэ: Газрын сонсголыг улсын хэмжээнд зохион байгуулах ёстой

“Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.19/ газар олголттой  холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ. …