Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Фантастик” продакшиныг дэмжиж ажиллахаа мэдэгдэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг кино урлагийн салбарт амжилттай яваа “Фантастик” продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа.
Уг уран бүтээлч залуус “37-р точка”, “Зүрхний хилэн”, “Маш нууц” зэрэг түүхэн уран сайхны киногоороо олон нийтээс өндөр үнэлгээ аваад байгаа. Тэд дэлхийн стандартад нийцсэн, олон улсад өрсөлдөхүйц хэмжээний уран бүтээл хийх хүсэл зорилготой бөгөөд дараагийн шинэхэн, түүхэн киноны төслийн ажилдаа ороод явж байна.
Уг бүтээлийнхээ тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт танилцуулж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар урлаг соёлоор дамжуулан гадаад сурталчилгааг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал хандуулж байгаа. Тиймээс энэ салбарыг бодлогоор дэмжиж, хууль эрхзүйн орчныг бий болгоод, Соёлын яам байгуулаад ажиллаж байгаа. Мөн анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан явдал бол киноны урлагт ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлов.
Монголынхоо түүх, өв соёл, ёс заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, үүгээр дамжуулж дэлхийд улс орноо сурталчлан таниулах нь ихээхэн ач холбогдолтой. Энэ зорилгоор түүхэн уран бүтээл туурвиж байгаа залууст талархал илэрхийлж, энэ чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Тэрээр залуусыг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц уран бүтээл гаргах, урлаг соёл, уран бүтээлээ экспортлох, Netflix суваг болон Холливүүдийн продюсеруудтай ажиллах зэргээр олон улсын зах зээлд гарч ажиллах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэлээ.

быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …