Токиогийн Паралимпийн XVI наадам өндөрлөлөө

Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан Паралимпийн XVI наадам өчигдөр /2021.09.05/ өндөрлөлөө.

Хаалтын ёслолын үеэр тамирчид улс орныхоо далбааг барин жагссан бөгөөд энэхүү жагсаал дүрвэгсдийн багийнхнаар эхэлжээ. Түүнчлэн наадамд оролцохгүй байхаар шийдвэрлээд байсан ч хурд хүчээ сорьсон Афганистаны тамирчид ч мөн жагссан байна.

Паралимпийн хаалтын ёслолын үеэр бүжигчид хүмүүсийн ялгаатай байдал, эв нэгдлийг харуулсан бүжгийн үзүүлбэр толилуулжээ.

Токио хотын захирагч Паралимпийн далбааг Олон улсын паралимпийн хорооны тэргүүнд шилжүүлэн өгч, улмаар Парис хотын захирагчид хүлээлгэн өгчээ.

2024 оны наадам Францын нийслэлд зохион байгуулагдах юм.

Хаалтын ёслол дуусах мөчид Паралимпийн бамбарыг бөхөөж, хотын төвд орших Токио цамхагийн оройд “аригато” буюу “баярлалаа” хэмээх үгийг тод томруунаар бичин үзүүлсэн байна.

Нийт 13 хоног үргэлжилсэн “Токио-2020” Паралимпийн наадмын медалийн чансааг БНХАУ-ын баг тамирчид 96 алт, 60 мөнгө, 51 хүрэл медальтайгаар тэргүүлжээ.

Харин Их Британи 41 алт, 38 мөнгө, 45 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан бол АНУ-ын тамирчид 37 алт, 36 мөнгө, 31 хүрэл медалийг эх орондоо авчирснаар гуравдугаарт бичигджээ.

Эдгээрийн араас ОХУ-ын Паралимпийн хороо, Нидерланд, Украин, Бразил, Австрали, Итали, Азербайжаны баг тамирчид жагсаалтын эхний 10 байрт бичигдэж байна.

Харин наадмыг зохион байгуулагч Япон улс 13 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн амжилтаар 11 дүгээрт жагсаж байгаа бол нэг алтан медаль хүртсэн манай улсын хувьд жагсаалтын 59 дүгээр байрт бичигдлээ.

онлайн кредит на карту круглосуточно credit-n.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …