Шадар сайд С.Амарсайхан УРИАЛГА гаргалаа

Шадар сайд С.Амарсайхан 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд, багш, сурагчдад хандаж уриалга гаргажээ.

Тэрбээр“Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ цаг үе өндөр эрсдэлтэй зэрэгцээ өндөр хариуцлагыг Та биднээс шаардаж байна.

Ирээдүй хойч үеийнхээ эрсдэлгүй байдлын төлөө төр засаг, сургууль, цэцэрлэгийн захиргаа, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд бүгд хамтдаа улам хичээцгээе.

Хүүхэд багачуудынхаа эрдэм боловсрол, хүмүүжил төлөвшил, хөгжлийн төлөө Монгол Улсын Засгийн газар энэ жил хичээл сургуулийн үйл ажиллагааг цахим, танхим хосолсон байдлаар явуулах шийдвэр гаргасан.

Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч бүтэн хоёр жил анги хамт олон, найз нөхөд, багш нартайгаа уулзалгүй, нийгмийн амьд харилцаанаас хөндийрсөн хүүхдүүдийнхээ сурч, хөгжих эрх ашгийг, ирээдүйг бид бодолцох ёстой. Ковид-19-ийн халдварын эрсдэл ойрын хэдэн жилдээ үргэлжлэх нь илэрхий байгаа тул улс орнууд цар тахалтай зэрэгцэн амьдрах хариу арга хэмжээний бодлого, төлөвлөгөө, бэлэн байдлаа хангаж эхлээд буй.

Олны дунд анх удаа орох цэцэрлэгийн багачуудад, сүүлийн 2 жил цэцэрлэгт явалгүй шууд дунд сургуульд орж буй зургаан настнуудад, тооны хүрдээ мартсан бага ангийнханд, хичээлүүдээ сая нэг нөхөж хоцрогдлоо арилгах гэсэн дунд, ахлах ангийнханд багш, эцэг эхчүүд хамтдаа тусалж сэтгэлийн дэм өгөх учиртай.

Хүүхэд багачууд маань цар тахлын халдвараас өөрсдийгөө хамгаалах давхар сорилттой хичээллэж буйг байнга бодолцон, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь хамгаас чухал болоод байна.

Халдвар авсан тохиолдолд хүүхдүүдийг анги хамт олны болон ойр орчны зүгээс сэтгэлзүйн дарамтад оруулахгүй байх тал дээр онцгойлон анхаарахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Хамтдаа эрсдэлийг сөрөн зогсож, хичээл сургалт, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө хичээцгээе!”гэжээ .

кредит 24 онлайн займ credit-n.ru займ на киви кошелек онлайн срочно

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …