Төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй

Боловсрол,шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Иргэд, олон нийтийн хамгийн ихээр асууж буй ЭЕШ, хуваарь сонголт, боловсролын зээлийн сангаар олгогддог зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Ковидын улмаас ЭЕШ өгөөгүй 170 шалгуулагч байна

ЭЕШ-д 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй 170 шалгуулагч байна. Нийслэлд 94, орон нутагт 76 шалгуулагч байгаа юм. Эдгээр шалгуулагчид есдүгээр сарын2-5-ны хооронд шалгалт өгнө.

БШУЯ ЭЕШ-ын үндэсний босго оноог тогтоож өгсөн. Тухайлбал,

-Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид 480

-Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410

-Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар зохицуулсан. Ингэснээр сургуулиуд дур мэдэн босго оноог бууруулах боломжгүй гэсэн үг. Үндэсний босго оноог хоёроос багагүй хичээлээр тооцно.

Өмчийн хэлбэр үл харгалзан төлбөр нэмэхгүй байх чиглэл өгсөн

Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн багш, ажилтны 62 хувь нь, оюутнуудын 86,6 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан. Ковидын эмчилгээний нөхцөлд ашигласан найм нь дотуур байрыг ариутгаж, нийт 71 дотуур байранд 11 мянган оюутныг хүлээн авахад бэлэн болоод байна.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй. БШУЯ-наас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэл өгсөн.

СУИС-ийн тухайд нэгдүгээр курсийн 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна.

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл, тэтгэлэг үргэлжлүүлэн олгогдоно

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж:18,6 мянган оюутан сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг. Тодруулбал, тэтгэлэг, буцалтгүй тусламж, багш мэргэжлээр суралцагч, Засгийн газрын хоорондын гэрээгээр суралцаж буй оюутнуудад төлбөрийн буцалтгүй тусламжийг үргэлжлүүлэн олгоно.

Оюутны хөгжлийн зээл:Дотоод зээлд нийт 10,200 оюутан хамрагдсан байна. Оюутны хөгжлийн зээлийг мөн олгоно.

Гадаад зээл:Гадаадын зээлд нийт 323 оюутан хамрагдсан. Магистр, докторын хөтөлбөрийн тэтгэлгийг хэвийн олгоно. Харин дэлхийн шилдэг 100 их сургуульд шинээр элсэгчдэд тэтгэлэг олгогдохгүй.

88 Их, дээд сургуульд 147,293 оюутан суралцаж байна

Төрийн болон төрийн бус өмчийн нийт 88 дээд боловсролын сургалтын байгууллагатай. Тодруулбал, 37 их сургууль, 45 дээд сургууль, 3 гадаадын их сургуулийн салбар сургууль байна.

Их, дээд сургуульд нийт 11970 багш, ажилтан ажиллаж байгаа бол нийт 147,293 оюутан суралцаж байна.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит 24 онлайн займ credit-n.ru займ на киви кошелек онлайн срочно

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …